"Өсвөрийн аврагч-2022” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 100 гаруй сурагч оролцлоо



Ховд аймгийн ИТХ, Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ, БШУГ, ДЗОУБ-ын Ховд орон нутгийн хөтөлбөр, Улаан загалмайн дунд шатны хороо хамтран “Өсвөрийн аврагч-2022" аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр /2022.12.14/ зохион байгууллаа.



Тэмцээнд Ховд аймгийн  ерөнхий боловсролын  12 сургуулийн  Өсвөрийн аврагч бүлгийн 100 гаруй сурагч оролцсон юм. Тэд анхан шатны тусламж үзүүлэх, хүний амь, эрүүл мэндийг авран хамгаалах, гал унтраах, химийн хордолтын бүсэд ажиллах цэгүүдийг туулж, ур чадвараараа өрсөлдөн шилдэгүүдээ тодрууллаа.



Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгын дор явагддагаараа онцлогтой.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ