Иргэдийг ажлын байртай болгоход “АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ” үр дүнгээ өгч байна

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ажилтан, ажил олгогч хоёрыг холбож иргэдийг ажлын байртай болгоход чухал ач холбогдлоо өгч байгаа урчаас Ховд аймаг улирал бүр “АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ” зохион байгуулж байгаа. 

Тус арга хэмжээг аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар 2022 онд хоёр удаа зохион байгуулсан. Түүнээс хойш ийнхүү улирал бүр уламжлал болгон ажиллаж байна.

4 хүн, хичээл хийж буй хүмүүс, шатар ба бичвэр нарын зураг байж магад

Иргэдийг ажлын байрт зуучилж, ажилтай, орлоготой болгоход чухал үр дүнгээ өгч байгаа учраас энэ жил улирал бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн юм. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Гуравдугаар улирлын хөдөлмөрийн яармагийг өчигдөр /2023.10.18/ зохион байгууллаа. 

Энэ үеэр 62 ажил олгогч 543 ажлын байр нээлттэйгээр зарлаж үүнээс 44 ажил олгогчийн ажлын байранд давхардсан тоогоор 328 иргэн ажилд орох хүсэлт гаргасны 181 ярилцлагад орж шууд ажлын байртай болсон байна.

4 хүн, теннис тоголж буй хүмүүс, малгай ба бичвэр нарын зураг байж магад

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар олон ажил олгогчид ажилд орох хүсэлт хүлээн авах, ажилтнаа сонгож авахад хялбар болж байгааг ажил олгогчид хэлж байлаа. 

Энэ ажлын үр дүнд олон иргэд ажилтай болж өрхийн орлого нь нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, “Халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгч хөдөөгийн 16 сумын 10 нь “Хүнсний эрхийн бичиг”-ээс татгалзсан нь “АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ”-ийн нэг үр дүн гэдгийг албаныхан онцолж байна.

10 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ