-Аргын тооллын 2 сарын 24. Бямба (Санчир) гараг (2024)

May be an image of text

-Аргын тооллын 2 сарын 24. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 15, шар морь, мэнгэ 1 цагаан, суудал мод, их морь-9 од, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:44-18:27.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш маш сайн. Харин хулгана, гахай, үхэржилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, мод таслах, тангараг тавих, сайн үйлийг эхлэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйл муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ