Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж буй дайчид "ЦЭРГИЙН ТАНГАРАГ" өргөлөө

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2024 оны хоёрдугаар ээлжээр Увс, Говь-алтай, Баян-өлгий болон Ховд аймгаас татагдсан залуус цэргийн алба хааж байна.

9 хүн нарын зураг байж магад

Хугацаат цэргийн алба хааж буй дайчид 45 хоногийн сургалтад хамрагдаад өнөөдөр /2024.11.30/ цэргийн тангараг өргөж тугт хүндэтгэл үзүүллээ. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хүндэтгэлийн энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Э.Уртнасан, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг болон албаны бусад төлөөлөл, аав, ээж, ар гэрийнхэн нь оролцов.

3 хүн нарын зураг байж магад

М.Амарсанаа: 

Цэргийн алба хаагчид, тэдэнд цэргийн эрдэм, эх орноо батлан хамгаалах чиг үүргийг зааж буй ангийн бие бүрэлдэхүүн, офицер, ахлагч нар, алба хаагчдын аав ээж, ар гэрийнхэнд нь баяр хүргэлээ.

5 хүн нарын зураг байж магад


Тэрбээр, 

Ээж аавын хүүхдүүд 
Эх орны хөвгүүд болж байна. Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж албаа нэр төртэй хаахыг хүсье. 

Эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулах үүрэг хүлээж хугацаат цэргийн албанд хүүгээ үдсэн аав ээжид нь чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Цэргийн алба хаагчдад нэг жилийн хугацаанд цэргийн эрдэм заахаас гадна Англи хэл, компьютер, жолооны мэргэжил олгох сургалтад хамруулах болсон. Мөн төрийн албанд орж ажиллах нэг шалгуур болсон учраас сүүлийн жилүүдэд цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо нэмэгдэж байна. 

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ