ХОВД АЙМАГ:"Photo week-2025" үзэсгэлэнд 13 уран бүтээлчийн 120-иод бүтээл дэлгэжээ

May be an image of 2 people and text

Энэ онд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Түүхэн ойтой холбогдуулан гэрэл зурагчид, уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, гэрэл зургаар Монгол Улсыг сурталчлах ажлын хүрээнд "Photo week-2025" үзэсгэлэн зохион байгуулж байна.

May be an image of 1 person, map and text

Ховд аймгийн хувьд 13 уран бүтээлчийн 120-иод бүтээлийг дэлгэн харуулсан үзэсгэлэн гаргажээ.

May be art of wading bird, sea bird and text

Орон даяар зохион байгуулж буй тус үзэсгэлэнг аймгийн Засаг дарга М.Амарсанаа үзэж сонирхлоо.

May be an image of 4 people and text


Тэрбээр:

"Үгээр хэлж үзгээр бичимгүй өвөрмөц дүр, дахин давтагдашгүй агшныг гэрэл зургийн хальснаа буулгасан олон сайхан бүтээл энд тавигдсан байна. Уран бүтээлчид болон "Photo week-2025" үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газрын хамт олонд ажлын амжилт хүсье" гэлээ.

May be an image of ‎text that says
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ