-Аргын тооллын 8 сарын 5. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 5. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 11, улаан морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, онгоц-18 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:33-20:21.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох маш сайн. Харин хулгана, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, тангараг тавих, нялхасыг гаргах, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, мод таслах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, морь худалдах, уралдуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, малын үс, ноос хяргах, замд гарах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, үхэгсдийн үйл, мал гаргах, улаан идээ авах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ