-Аргын тооллын 8 сарын 19. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 19. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын 26, цагаан бич, мэнгэ 8 цагаан, суудал ус, хэрцгий охин-5 од, үхэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-19:58.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин бар, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин буян номын үйл, буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, замд гарах, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, худаг малтах, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, тангараг үүсгэх, дайсан номхтгох, үхэгсдийн үйл, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ