
-Аргын тооллын 8 сарын 27. Лхагва (Буд) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 4, шар луу, мэнгэ 9 улаан, суудал ус, тэргүүн дагуул-13 од, үл зохилдох барилдлагат өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:03-19:43.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин нохой, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин лам болох, буян номын үйл, ном сонсох, эд, мал гадагш өгөх, хануур төөнүүр хийлгэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатах, тангараг үүсгэх, цэрэгт мордох, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэл хийх, хөрөнгө исгэх, үр цацах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.