
-Аргын тооллын 9 сарын 13. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын 21, хөхөгчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал уул, чөлөөт эх-3 од, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:26-19:09.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг. Харин гахай, хулгана жилтнээ муу гараг болой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, ном унших, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, их хэрэг үүсгэх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.