
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Японы
"Хүүхдийг Ивээх Сан"-тай хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд тогтмол хамтран ажиллаж байгаа.
Тухайлбал,
Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт (ESEL)-ын хөтөлбөрийг Ховд аймгийн 7 суманд хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд 99 багш зөвлөхийг бэлтгэж Булган, Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумын Ерөнхий боловсролын 7 сургууль, Насан туршийн суралцахуйн нэгж, Хөгжил политехник коллежийн 14-25 насны 2080 өсвөр үеийн хүүхэд, залуусын бүтээлч, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлж энтрепренершипийн боловсролыг олгожээ.
Энэ төслийн хүрээнд Ховд аймгаас бичил төслийн 97 баг 289,7 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
Хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр өнөөдөр /2025.11.05/ албаны төлөөлөл 2028 он хүртэл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг үзэглэлээ.

Арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
Талууд цаашид
"Хүүхдийг Ивээх Сан"-гаас хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрийн цаг хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд хөгжил, хамгаалал, эрүүл мэндийн чиглэлд анхаарч ажиллахаар санал солилцлоо.


