"Мялзан" өвчний голомт нэмэгдээгүй ч голомтын бүсдээ өвчлөл буурахгүй байна.

Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин  Ховд аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод гарч хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа.  2016 оны 09-р сарын 29 ний байдлаар нийтдээ 73301 толгой  мал өвчилсөнөөс 11833 мал хорогдож, 36 малыг устгасан бол  57898 мал эдгэрч одоо 3534 мал өвчтэй байгаа. Хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласны үр дүнд өвчлөл гадагш тэлээгүй, голомтын тоо шинээр нэмэгдээгүй харин голомтын бүсдээ өвчлөл буурахгүй  байгаа гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Хэдийгээр өвчний  голомтын бүс нэмэгдээгүй нь сайшаалтай боловч өвчлөл буурахгүй байгааг хаа хаанаа анхаарах шаардлагатай болж байна.   Аймгийн хэмжээнд байнгын 41 пост, 12 хөдөлгөөнт эргүүл 24 цагийн туршид ажиллаж байгаа бөгөөд вакцинжуулалт дуустал хяналт шалгалт, ариутгал халдваргүйтгэлийн ажилдаа онцгой анхаарах нь чухал болж байна. Вакцинжуулалтын ажлыг 10-р сарын 10-ны дотор хийж дуусгах ба Ховд аймгийн хэмжээнд  3 сая 200 мянган толгой бог малыг вакцинжуулна  гэсэн урьдчилсан мэдээтэй байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ