
Төрийн албаны үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, төрийн албанд тогтвортой, үр бүтээлтэй, ёс зүйг эрхэмлэн, манлайлан ажиллаж буй зарим албан хаагчдыг Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 302 дугаар тогтоолоор Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.
Тодруулбал,
Энэхүү хүндтэй шагналыг Манхан сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ламсангийн Данзансүрэн, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Дүгэрийн Эрдэнэдорж нар хүртлээ.
Шагналыг өнөөдөр /2026.07.09/ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Ганболд нар гардуулж баяр хүргэв.
