2026 оны ЭЕШ, улс бүсийн олимпиадад амжилт үзүүлсэн сурагчдад урамшуулал олголоо

May be an image of one or more people, dais and text

Боловсролын чанарыг дээшлүүлэх, амжилт гаргасан багш сурагчдыг урамшуулах зорилгоор “ХОВДЫН ИРЭЭДҮЙ” хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2026.07.09/ энэ оны элсэлтийн шалгалтад өндөр оноо оноо авч болзол хангасан сурагчдад урамшуулал олгох арга хэмжээг зохион байгууллаа. 

Энэ жилийн хувьд элсэлтийн шалгалтад 19 сурагч 750-с дээш оноо авсан байна. Тодруулбал,

Отгонбаярын Баянбилэг Англи хэл, Нийгэм судлалын хичээлээр, 
Цолмонбаатрын Нандинжаргал Хими, Биологийн хичээлээр, 
Түвшинжаргалын Сүүнзаяа Монгол хэл, Нийгэм судлалын хичээлээр, 
Батбаярын Энхсайхан /Математик, Физикийн хичээлээр өндөр оноо авч урамшууллын журмыг хангасан байна. 

May be an image of ‎one or more people, newsroom, dais and ‎text that says

Мөн:

Химийн улсын олимпиадад Б.Учрал III байр, 
Бүсийн математик, физик, мэдээлэл зүйн олимпиадад 11 суралцагч II, III байр эзэлсэн амжилт үзүүлжээ. 

Амжилт гаргасан сурагчдыг “ХОВДЫН ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд урамшуулал олгож амжилт хүслээ.  

Өнгөрсөн 2025 онд ЭЕШ-ын дундаж оноогоор 16-д жагсаж байсан бол энэ жил гурван байраар урагшилсан нь тус хөтөлбөрийн нэг үр дүн гэдгийг аймгийн Засаг даргын орлогч М.Баярт хэлсэн үгэндээ онцоллоо.

May be an image of ‎one or more people and ‎text that says

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ