
Өнөөдөр /2026.07.07/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх
"Шуурхай штаб"-ын өргөтгөсөн хурал боллоо.
Хурлаар:
Малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын ажлын үр дүн цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцов.
Мөн АХ-ын ой, аймгийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож шийдвэрлэлээ.

Тодруулбал,
Энэ сарын 9-10-ны өдрүүдэд сурын болон шагайн харваа бөхийн барилдааныг зохион байгуулахаар тогтлоо.

Малын гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалт хийснээс хойш мөрдөх хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хурдан морины уралдааныг ирэх сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулахаар урьдчилан товлоод байна. Мөн сумдын баяр наадмыг нэг өдөрт багтаан зохион байгуулах чиглэлийг хүргүүлэхээр болов.
Малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчний халдвар, хорио цээрийн дэглэмтэй байгаа хэдий ч бөхчүүд, сурчид, харваачдынхаа бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлэх, цол олгох үүднээс ийнхүү шийдвэрлэх нь зүйтэй гэж аймгийн Онцгой комиссын гишүү санал нэгдлээ.

Гаргасан шийдвэртэй холбогдуулан зохион байгуулах ажлын хэсгүүд бэлтгэл ажилдаа ороод байна.
