-Аргын тооллын 10 сарын 2. Ням(Адьяа) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 2. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 2. тэргүүн дагуул-13 од, улаагчин могой, хүчин төгсөх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:52-18:29.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Үхэр, могой, тахиа, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтэн сөрөг муу.
-Тушаал дэвших, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, буяны үйл, газар лусын зан үйл, нүүдэл хийх, зээл авах, номын үйл, сүм дуган нээхэд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, газар малтах, эм найруулах, худалдаа хийх, заргалдах, байшингийн суурь тавих, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хувцас эсгэх, замд гарах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ