
Аргын тооллын 7 сарын 12. Ням (Адьяа) гараг (2026)-Зуны дунд хөх морь сарын 28, жил өдөр улаагчин гахай, мэнгэ 5 шар, суудал огторгуй, од гөрөөсөн толгой-4, хүчин төгсөх барилдлагат. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:49.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Гал тахих, эрхшээх үйлд сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, мал адгуус сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийхэд сайн. Хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэхэд муу.
-Жил өдрийн үр: Номын хурим, лам хуврага болох, ном заалгах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, гөлөг тэжээхэд сайн. Бэрийн үйл, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Хаанд айлтгал өчих, бурхан сахиус тахих, сүмийг сэргээх, равнайлах, оршуулах, тойн болох, ном номлоход сайн. Газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийхэд муу.
-Суудалын өдрийн үр: Огторгуй үүд сахих, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, буян номын үйлд сайн. Өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Өлзийтэй буяны үйл, бурхан сахиус тахих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.