Бог малын "Мялзан" өвчнөөр хамгийн олон мал өвчилсөн сумдад Буянт,Булган, Үенч сумууд багтаж байна.

Ховд аймгийн 11 сумын 45 багийн 946 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш 20  хоног өнгөрч байна. 2016 оны 10-р сарын 02 ны байдлаар уг өвчнөөр голомтын бүсийн нийт 73509 толгой мал өвчилж 11842 мал хорогдож 40 толгой малыг устгасан ба 58149 толгой мал эдгэрсэн, одоо 3478 толгой мал өвчтэй байна  гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Өвчлөл хамгийн их байгаа сумдад Буянт, Булган, Үенч, Мянгад, Ховд, Жаргалант, Мөст сумууд багтаж байгаа бөгөөд Буянт сумын 5 багийн 56 өрхийн 5 голомтод нийт 2470 толгой мал өвчилсөнөөс  222 толгой мал хорогдсон, 4 малыйг устгасан, 698 толгой мал эдгэрсэн одоо 1546 мал өвчтэй бол Булган сумын 6 багийн 342 өрхийн 6 голомтод нийтдээ 37347 толгой мал өвчилсөнөөс 7353 толгой мал хорогдсон, 5 малыг усгасан, 29895 толгой  мал эдгэрсэн, одоо 94 толгой  мал өвчтэй байна. Харин Үенч сумын 4 багийн 226 өрхийн 11 голомтод нийт  22145 толгой мал өвчилсөнөөс 3074 толгой мал хорогдсон, 9 малыг устгасан, 18541 толгой мал  эдгэрсэн, одоо 521 мал өвчтэй байна гэлээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ