-Аргын тооллын 10 сарын 21. Баасан(Сугар) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 21. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын 21. хэрцгий охин-5 од, улаан хулгана, идэр барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:20-17:52.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Хулгана, луу, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Замд явах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, үхэгсдийн үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, баясгалангийн хурим, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ