-Аргын тооллын 10 сарын 23. Ням(Адьяа) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 23. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 23. найралт эх-7 од, шар бар, арвидах барилдлагатай өдөр. Лус тахихад сайн. Хяруу унах-09:13.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:23-17:49.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад алдар, төгс жаргалантай маш сайн. Гэвч бар, туулай, бич жилтнээ цээртэй.
-Бар, морь, нохой, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтэн сөрөг муу.
-Замд гарах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, буяны үйл, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, өглөг өгөх, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Эм найруулах, ном эхлэн заалгах, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, дээл эсгэх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ