-Аргын тооллын 10 сарын 25. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 25. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 25. их морь-9 од, цагаан луу, арвидах барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:26-17:45.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эд, буян олох сайн. Гэвч могой, морь, бич, тахиа, нохой жилтнээ цээртэй.
-Луу, хулгана, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Цэргийн ба догшин үйл, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, өглөг өгөх, шид бүтээл үүсгэхэд сайн. Хануур төөнүүр хийх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ