-Аргын тооллын 10 сарын 26. Лхагва(Буд) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 26. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын 26. бага морь-10 од, цагаагчин могой, үхэх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:27-17:44.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдпага нь муу болой.
-Тахиа, үхэр, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, эрдэм зурах, өөрийн амьдралд тустай ажил хийх, лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, мал адгуус муулах үйлд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, морь худалдах, үр цацах, замд гарахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ