Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс санаачлан бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд 25 ширхэг гоёлын мод тарьсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгосон. Энэ жилийн хувьд  10 дугаар сарын 08-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тохиосон бөгөөд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс санаачлан бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд 25 ширхэг гоёлын мод тарьсан байна. 2017 онд тус шүүхийн 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон ажил санаачлан хийж эхлүүлээд байгаагийн нэг нь энэхүү ажил юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ