Ховд аймагт "Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь" сэдэвт бүсийн сургалт боллоо.

Уг сургалтанд баруун бүсийн 5 аймгийн 150 гаруй хүн оролцож байна. Ингэснээр  Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх боломж бүрдэнэ. Энэхүү сургалтыг Ашигт матлмал, газрын тосны газар Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт баруун бүсийн 5 аймгийн төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулж байна. Энэ нь Бичил уурхайг хууль, журмын хүрээнд зохион байгуулалтанд оруулж, албажуулсанаар бичил уурхайн салбарын орон нутгийн болон монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, ач холбогдлыг дээшлүүлэх боломжийн талаар оролцогч талуудыг мэдээллээр хангах, хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юмаа.   

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ