Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын II ээлж өнөөдөр эхэллээ.


УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын II ээлж өнөөдөр эхэллээ. II ээлжийн сургалтын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нар оролцож, сургагч багш, сургалтанд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.


Энэ удаагийн  сургалтанд аймгийн ИТХ-ын болон Манхан, Мөнххайрхан, Дуут, Алтай, Үенч сумын нийт 70 гаруй Төлөөлөгчид оролцож байна. Хуваарийн дагуу Булган сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ удаагийн сургалтанд оролцох ёстой байсан боловч тус суманд өвөлжилтийн байдал хүндэрсэн учраас дараагийн буюу 3-р ээлжийн сургалтанд оролцохоор болжээ. Сургалт 2 өдөр үргэлжилж 11-р сарын 21 ний орой өндөрлөн Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчийн суурь сургалтанд оролцсон төлөөлөгчиддөө сертификатийг нь гардуулан өгсөнөөр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын II ээлж өндөрлөх юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ