12-р сарын 1-ний өдрийг энэ жил “ХДХВ ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ


Жил бүрийн12-р сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ өдрийг манай улс ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн нээлтийн арга хэмжээг төв талбай дээр зохион байгууллаа. Дэлхий нийтээрээ жил бүрийн ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах энэ өдрийг угтаж, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын эрүүл мэндийн ажилтнуудаар дамжуулан, өсвөр үеийнхэн, оюутан залуучуудад мэдээлэл түгээх, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын оролцоог дэмжих, дуу хоолойг нь олон  нийтэд хүргэх ажлуудыг хийсээр байна. Тухайлбал: Аймгийн Эрүүл мэндийн газраас тус өдрийг угтсан арга хэмжээний хүрээнд “Эрсдэлээс бид өөрсдийгөө сэргийлье” сэдэвт  зөвлөгөөн, дүрийн тоглолтыг ХИС, Хөгжил Политехник коллежийн 150 оюутан залуусыг хамруулан зохион байгууллаа. Мөн  иргэдийг сайн дурын зөвлөгөө шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулжээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ