Ховд аймгийн "Тэргүүний сайн малчдын зөвлөгөөн"-д 200 гаруй малчид оролцжээ.


"Тэргүүний сайн малчдын зөвлөгөөнийг Ховд аймгийн Бэлчээр ашиглалчдын холбоо ТББ Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын 200 орчим малчид оролцсон байна. Энэхүү зөвлөгөөнийг үе үеийн аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулдаг уламжлалтай байсан бөгөөд энэ удаагийн зөвлөгөөн нь аймаг, сумын тэргүүний малчдын туршлагыг бусад малчдад түгээн дэлгэрүүлэх, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  тусгагдсан мал аж ахуй, ХАА-н үйлдвэрийн тогтвортой хөгжлийн чиглэлээр баримтлах бодлого зорилтыг сурталчлах, малчид ТББ-ын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах ажлыг эрчимжүүлэх зорилготойгоор зохион байгуулагджээ.
 Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ахиц дэвшил гарч, малчдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд мал сүрэг өсөж байгаа хэдий ч  мал, мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн үнэгүйдэж байгаа нь малчдын өмнө тулгамдаж буй гол асуудал болоод байгааг малчид хэлж байлаа.


 
Тиймээс  аймгийн ХАА-н өнөөгийн байдал цаашдын зорилт, бэлчээрийн төлөв байдал, бэлчээрийн талаар баримтлах бодлого, сумын МАА-н тогтвортой хөгжлийг хангах бэлчээрийн ачааллыг зохицуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх ямар боломж гарц байгаа талаар  албаны хүмүүс танилцуулж зөвлөгөөнд оролцогчидтой  санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ. 
Зөвлөгөөний төгсгөлд нэр бүхий Тэргүүний 8 сайн малчныг  аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ