Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “НОГООН ЭЛЧ-2016” шалгаруулах ажлыг зохион байгуулна.


Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2 дугаар хуралдаанаар батлагдсан “Ховд аймгийн ногоон хөгжлийн /2016-2026/ хөтөлбөр”-ийг албан байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчилах, тэдний хэрэгжүүлж буй сайн туршлага, санал санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор “НОГООН ЭЛЧ-2016” арга хэмжээг шалгаруулах гэж байна. “Ногоон Элч-2016”-г шалгаруулах номинацууд: 
 “Ногоон эдийн засаг”
 “Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ” 
 “Ногоон ажлын байр” 
 “Ногоон боловсрол” 
 “Ногоон байгаль” 
“Ногоон Элч-2016”-г шалгаруулах шалгуур үзүүлэлт: 
 “Ногоон эдийн засаг”
Байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарал багтай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор олгосон зээл, буцалтгүй тусламж үзүүлсэн иргэн, аж ахуйн байгууллагуудыг шалгаруулна. 
 “Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ” 
Байгалийн нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт технологид суурилсан, хүлэмжийн хийн ялгарал багтай үйлдвэр, үйлчилгээг шинээр бий болгосон, өргөтгөл, шинэчлэлт хийсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг шалгаруулна. 
 “Ногоон ажлын байр” 
Мал сүргийн тоо, төрлийн зохистой харьцааг бүрдүүлсэн, бэлчээрийн даацад тохирсон малын тоо, толгойг зохицуулах, өвчлөлгүй бүсийг бий болгох арга хэмжээг авч ажилласан сумуудыг шалгаруулна. 
Аймагт ирэх гадаад, дотоодын жуулчдыг татах, ая тухтай байдлыг хангах зорилгоор хийсэн хөрөнгө оруулалт, шинээр бий болгосон маршрут, зохион байгуулсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтүүдээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулна. 
 “Ногоон боловсрол”
Ногоон амьдралын хэв маягийг бий болгох зорилгоор дэвшүүлсэн сайн санал санаачлага, байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлсэн олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдал, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрүүдэд хандаж хөрөнгө оруулалт татсан байдал зэрэг үзүүлэлтүүдээр иргэн, бүлэг, нөхөрлөл, эко сургуулийн сурагчидийн клуб, төрийн бус байгууллагуудыг шалгаруулна. 
 “Ногоон байгаль” 
Байгаль орчны доройтлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, хариу арга хэмжээ авах, дасан зохицох зорилгоор өөрийн санаачилгаар хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг шалгаруулна. 
Материал хүлээн авах хугацаа, байршил: 
2016 оны 12 дугаар сарын 15-аас 22-ны хооронд, аймгийн Засаг даргын Тамгын газрын байр, 207, 211 дугаар өрөө, 70432423
Шалгаруулах үе шат:
Эхний шатны шалгаруулалтыг 2016 оны 12 дугаар сарын 23-нд аймгийн Засаг даргын Тамгын газарт ажлын хэсэг номинац тус бүрээс 3-г сонгож эцсийн шатны шалгаруулалтыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр номинац тус бүрээс шилдэг 1-ийг сонгоно. 
Шалгаруулахад бүрдүүлэх материал: 
 Танилцуулга материал (видео бичлэг байж болно)
 2016 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тайлан, фото зургийн хамт (ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно)
Шагнал: 
Номинац тус бүрээс шилдгийн шилдэг 1 оролцогчийг шалгаруулж цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. 
Гарах үр дүн: 
Ногоон хөгжлийн хөтөлбөрийн танилцуулгыг иргэд, аж ахуйн нэгж, хамтран хэрэгжүүлэгч нарт сурталчлан таниулж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа чиглэл чиглэлээрээ тусган хэрэгжүүлж ногоон хөгжлийн эхлэл тавигдана.
  Ерөнхий зохион байгуулагч: 
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс
Дэмжигч байгууллага: 
Дэлхийн байгаль хамгаалах сан
Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хөтөлбөр
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага

           БОЛОВСРУУЛСАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ