ЗУДААС ҮҮССЭН СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭД ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН - 2017


Мерси Кор нь шаардагдах цаг агаарын мэдээллийг түгээж орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид  болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл,  зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад  орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог  урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS 2)” төслийг хэрэгжүүлж байна.  Төслийн хүрээнд 2015/16 оны зуд болон одоогийн зудад өртөж байгаа иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдаан зарлаж байна. 

Төслийн саналын үндсэн чиглэл: 

Онцгой байдлын үед мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд (LEGS)-ын дагуу малчдын амьжиргаа болсон мал сүргийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн малын тоо толгойг бууруулах, мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих, тэжээл, хашаа хороо болон худаг усаар хангах, бэлчээрийн даацад тохируулан зохистой хэлбэрээр малжуулах чиглэлийн үйл ажиллагааг хамруулна.

Төсөл хамрагдах зорилтот сумууд: Булган, Алтай, Үенч, Мөнххайрхан, Мөст, Чандмань,Дарви

Санал ирүүлэх эрх: 

-Албан ёсоор бүртгүүлж гурваас доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн хуулийн этгээд (орон нутгийн малчдын бүлэг, хоршоо, төрийн бус байгууллага, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага) санал ирүүлэх 
-Нэг болон хэд хэдэн байгууллагууд хамтран санал ирүүлэх боломжтой
-Тухайн өргөдөл гаргагч байгууллага нь сүүлийн 3 жилийн турш санхүү, ТАТВАР, НД -т тайлангаа өгч хэвшсэн байх 

Төсөлд үзүүлэх дэмжлэг: Төсөл бүрт 50 хүртэл сая төгрөг
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2017 оны 3 сарын 13-наас 5 сарын 31 (80 хоног)

Төслийн санал ирүүлэх эцсийн хугацаа: 2017 оны 01-р сарын 31-ны 17.00 цаг
Төслийн санал хүлээн авах хаяг: Мерси Кор Ховд аймаг дахь Төлөөлөгчийн газар

Холбоо барих утас: 99098143, 99062126





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ