МУ-ын аварга, Шатрын спортын мастер, Монголын Хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах Цодгор хүү"-2017 тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа



Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, тив, дэлхийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Цодгорхүү- 2017” тэмцээнийг энэ сарын 11-ны өдрийн 09.00 – 17.00 цагийн хооронд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн Тэмцээнийг швейцарь системээр насны ангилал тус бүр 5-9 өргийн тоглолттой, талдаа 1 цагийн хяналттай явагдаж, хөдөө орон нутгийн бяцхан тамирчид идэвхитэй оролцож нийт 100 гаруй хүүхэд оролцсон нь өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээтэй хамрагдсан байна. Насны ангилал тус бүрт I-IY байр шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнан урамшуулж, насны ангилал тус бүрт тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд Улаанбаатар хотод 2017 оны 1 сарын 23, 24-ний өдрүүдэд болох улсын уралдаанд оролцох эрхийн бичгээ гардан авлаа. Тухайлбал: 
5 хүртэл насны охид /2012.01.01-нээс хойш төрсөн/
1-р байранд  Алтай сумын 12 жилийн дунд сургуулийн  сурагч М.Ялгуун
5 хүртэл насны хөвгүүд /2012.01.01-нээс хойш төрсөн/
1-р байранд Жаргалант сумын  4 дүгээр цэцэрлэгийн А.Алтан-од
7 хүртэлх насны охид /2010-2011 онд төрсөн/
1-р байранд Жаргалант сумын 12 жилийн  7 дугаар сургуулийн сурагч Ц.Цэнгүүндарь
7 хүртэлх наны хөвгүүд /2010-2011 оны 01.01 хойш төрсөн/
1-р байранд Жаргалант сумын  2 дугаар сургуулийн сурагч Б.Мөнгөншагай
9 хүртэлх насны охид /2008 – 2009 онд төрсөн/
1-р байранд Ховд сумын 12 жилийн дунд сургуулийн сурагч  Г.Перизат , 
9 хүртэлх насны хөвгүүд /2008 - 2009 онд төрсөн/
1-р байранд Жаргалант сумын 12 жилийн 1-р сургуулийн сурагч  н.Энхпүрэв 
11 хүртэлх насны охид /2006 – 2007 онд төрсөн/
1-р байранд Жаргалант сумын 12 жилийн  7 дугаар сургуулийн сурагч Э.Ундармаа
11 хүртэлх насны хөвгүүд /2006 - 2007 онд төрсөн
1-р байранд Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн сурагч  Г.Буяннэмэх  
13 хүртэлх насны охид /2004-2005 онд төрсөн/
1-р байранд Жаргалант сумын 12 жилийн  1 дүгээр сургуулийн сурагч М.Мичидмаа
13 хүртэлх насны хөвгүүд /2004-2005 онд төрсөн/
1-р байранд Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар сургуулийн сурагч  э.Энхбат
15 хүртэлх насны охид /2003-2002 онд төрсөн/
1-р байранд  Ховд сумын 12 жилийн дунд сургуулийн сурагч  Р.Ахжархын  
15 хүртэлх насны хөвгүүд /2003-2002 онд төрсөн/
1-р байранд  Булган сумын 12 жилийн дунд сургуулийн сурагч  Б.Очирбат
17 хүртэлх насны охид /2001-2000 онд төрсөн/
1-р байранд Жаргалант сумын 12 жилийн 1дүгээр сургуулийн сурагч  П.Аззаяа 
17 хүртэлх насны хөвгүүд /2001-2000 онд төрсөн/
1-р байранд  Жаргалант сумын 12 жилийн 1дүгээр сургуулийн сурагч Э.Мянганбаяр нар тус тус шалгарч улсын уралдаанд оролцох эрхээ гардан авсан байна. Оюун ухааны спортоор аймгаа төлөөлөн улсын уралдаанд оролцох тамирчид, хүүхэд багачууддаа амжилт хүсье.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ