Ховд аймаг дахь "Цэргийн гавъяа"-ны одонт Цагдаагийн газраас 2016 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаа иргэд орон нийтэд тайлагнаж байна.


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 129/-ыг хэрэгжүүлэх, Ховд аймаг дахь "Цэргийн гавъяа"-ны одонт Цагдаагийн газраас 2016 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид тавьж, үйл ажиллагааг сурталчлах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг өндөржүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх зорилгоор өнөөдөр Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын дарга, эрхлэгчдэд тайлангаа тавьж хэлэлцүүлэх ажлыг зохион байгууллаа. Тайлан тавьж хэлэлцүүлэх арга хэмжээнд Цагдаагийн газрын тасаг, албадын дарга нар оролцож, оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа. Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг аймгийн нийт иргэдэд тайлан тавих ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ