Аймгийн Эрүүл мэндийн газар иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн "ПУРГОН" машинтай боллоо.


Ховд аймаг Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлагтай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд тус агентлагт Ховд аймгийн  удирдлагууд, Аймгийн Эрүүл мэндийн газраас удаа дараа  тавьсан хүсэлтийн дагуу Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлагаас төслийн хүрээнд Аймгийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн "ПУРГОН" машин олгожээ. Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Эрүүл Мэндийн Газрын дарга Б.Амаржаргал нар УБ хотод томилолтоор  ажиллах үеэрээ түргэн тусламжийн машинаа хүлээн авч Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлагийн төлөөлөлтэй уулзан, эрүүл мэндийн болон бусад салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ. Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлагаас Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай гэсэн 3 аймгийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн "ПУРГОН" машин олгосон байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ