Т.Баярсайхан захиралтай" МӨСТ ЦЭВЭРЛЭГ БУЛАГ" ХХК-ны хамт олон Мөст сумын сургуулийн түүхт 70 жилийн ойд 10000010 /АРВАН САЯ АРВАН/ төгрөгний хандив өргөжээ.


Мөст сумын дунд сургууль 1947 онд анх байгуулагдсан. Энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 70 жилийн ойтой золгож байна. Тус сургуулийн түүхэн ойг сумын ИТХ-ын даргын 2017 оны 01-р сарын 20 ны өдрийн 01 тоот тогтоолоор 2017 оны 08-р сарын 4-6 ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд сургуулийн захирал Л.Тогтохбаяраар ахлуулсан 10 ажлын хэсэг байгуулагдан, ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цаанаас нь баталсан төсөв санхүү байхгүй учраас аливаа ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг малчид, ард иргэд, үе үеийн төгсөгчид, хандивлагчдаас бүрдүүлдэг. Тийм ч учраас  Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, Мөст сумын унаган хүү Т.Баярсайхан захиралтай" МӨСТ ЦЭВЭРЛЭГ БУЛАГ" ХХК-ны хамт олон  сумынхаа сургуулийн түүхт 70 жилийн ойн баярын хандивын салхийг хагалж  10000010 /АРВАН САЯ АРВАН/ төгрөгний хандив өргөн 10 саяас дээш төгрөгний хандив олгосон  хамгийн анхны хандивлагч болжээ. Мөн Мөстчүүд, малчид, ард иргэд хандиваа өгч эхэлсэн байна.







 Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад нийгэмд ажиллаж амьдрахад нь тустай мэдлэг, чадвар, төлөвшлийг олгоход сургалтын бодлого үйл ажиллагаагаа хандуулан ажиллаж байгаа сургуулийнхаа  түүхт 70 жилийн ойд сэтгэлийн хандиваа өргөхийг  үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга, үе үеийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, эдүгээ ажиллаж буй нийт багш ажилтан, ажиллагсад, үе үеийн төгсөгчид, нийт эцэг эхчүүдээсээ уриалж байна. 
Хандивын данс: Хаан банк 5855082474
Төрийн банк 111000102217
Утас: 99404353, 99915707





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ