Ховд аймгийн БОЭТөв “Эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, Эмнэлгийн орчин сайжруулах” төсөл хэрэгжүүллээ.


БНСУ-ын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламж “Гадаадад сайн дурын ажилтан томилох” төслийн хүрээнд  Бүсийн оношлогоо эмчилгээний  төв  анхны эрүүл мэндийн баг хоол судлаач, анагаах ухааны магистр Пак Хэрим, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ча Жүна нарын сайн дурын ажилтныг хүлээн авч хамтран ажиллаж “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭМНЭЛГИЙН ОРЧИН САЙЖРУУЛАХ” төслийг хэрэгжүүлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн БОЭТ-ийн Мэс засал, Төрөх, Эмчилгээний хоолны тасгуудад дээрх төслийг хэрэгжүүлж тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн орчныг сайжруулсан байна. “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭМНЭЛГИЙН ОРЧИН САЙЖРУУЛАХ” төслийн нээлтэнд аймгийн Засаг даргын тамгын газрын  НХХ-ийн дарга Б.Гантөмөр, ахлах мэргэжилтэн С.Дорж, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох, БНСУ-ын Койка олон улсын байгууллагын суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ён,  Сайн дурын гишүүний аюулгүй байдал ба төсөл хөтөлбөр хариуцсан менежер Ким Жон Жэ, төсөл, хөтөлбөрийн дадлагажигч Хун Жи Е,  Сайн дурын гишүүний төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан  Б. Мөнх-Оргил, Ховд аймагт ажиллаж буй  сайн дурын гишүүд, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ