2017 оны 02 дугаар сарын 13-наас 2 дугаар сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



Хур тунадас: 14-нд зарим газраар,  16-нд уулархаг нутгаар бага зэргийн цас орно.
Салхи: 13, 14-15, 18-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Агаарын температур: 15,16-нд хүйтэрч, Их нууруудын хотгороор шөнөдөө 20-25 градус,  өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө  1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нийт нутгаар хүйтний эрч суларна.

2017  оны  02-р сарын 06-ны 08 цагаас  02-р сарын 13-ны  08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм
         Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт нийт нутгаар цас ороогүй. 
         Салхи: 0-12м/с.
         Агаарын температур: Өдөртөө 4 градус дулаанаас 14 градус хүйтэн,  шөнөдөө 9-33 градус хүйтэн байлаа.   
         Цасны зузаан: 2017 оны 02-р сарын 13-ны 08 цагийн мэдээгээр Булган-22см, Үенч-19см, Алтай-13см,  Зэрэг, Эрдэнэбүрэн-1см, Дарви-0см, бусад сумдын төвд цасгүй байна гэж Аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ