2017 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнүүд хэрэгжиж эхэллээ.


Үүнд: 
1. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд: 2 жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй 3,0 хүртлэх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт 35-с дээш насны өрхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийг хамруулна.
Хугацаа:
-Дэмжлэгт хамрагдах хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуй эрхлэх төслөө 2017.03.15 дотор ирүүлнэ.
2. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд:
- Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдах залуусын бизнесийн шинэ санааг бичлэг болон бусад файл хэлбэрээр цахимаар бүртгэнэ.
Хамрах хүрээ:
- 15-34 насны залуучууд
 Хугацаа:
- 2017.03.14 дуустал бүртгүүлэх
Хамрах хүрээ:
- МСҮТ-ийг төгссөн 15-24 насны төгсөгч, төгсөгчдийн бүлэг
Санхүүжилт:
- нэг төгсөгчид 3,0 хүртэлх сая, төгсөгчдийн бүлэг 5 хүртлэх гишүүнтэй бол 10,0 сая төгрөгийг 2 жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй санхүүжилтийг олгоно.
Хугацаа:
- МБСБ  төгсөгчдийн аж ахуй эрхлэх төслийг 2017.03.14 дотор ирүүлнэ. 
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 4 жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй 5,0 хүртлэх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамруулна.
Тавигдах шаардлага:
- эмнэлэг  хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй, 
-тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой 
-өрхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч ХБИ байх
Хугацаа:
Дэмжлэгт хамрагдах ХБИ-тэй хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуй эрхлэх төслөө 2017.03.15 дотор ирүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Багийн даргын тодорхойлолт
3. Хамрагдах хүсэлт, өргөдөл
4. ХБИ бол эмнэлэг магадлах комиссын шийдвэр
5. Аж ахуй эрхлэх төсөл, бизнес төлөвлөгөө

Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
                   
70438806, 99062191, 89699008  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ