МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЯРААР ТӨРСӨН



Монголын удирдагчдаас хоёрынх нь төрсөн өдрийг ард иргэд сайн мэдэх болсон. 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр эх үрсийн баяраар 6-р сарын 1-нд төрсөн бол 4 дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын эмэгтэйчүүдийн баяр З-р сарын 8-нд төрсөн өдрөө өргөн тэмдэглэдэг.

Н.Энхбаяр жил бүрийн 6-р сарын 1-нд шилдэг хүүхдүүдийн төлөөлөлтэй уулздаг бол Ц.Элбэгдорж төрийн ордонд 1000 ээжтэй уулздаг уламжлал тогтоосон. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч нас сүүдэр 54 хүрч байгаа юм байна. Тэрбээр 1963 оны энэ өдөр Ховд аймгийн Зэрэг суманд М.Цахиагийн найм дахь хүү болон мэндэлжээ.

ЭХ СУРВАЛЖ : CONTROL.MN
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ