“Цамбагарав хайрхан уулын хишиг” Үндэсний бөхийн барилдаан Эрдэнэбүрэн суманд болов.



Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд болсон “Өөлдийн таван шүтээний тахилга”-ын баярыг тохиолдуулан “Цамбагарав хайрхан уулын хишиг” үндэсний бөхийн барилдаан 2017 оны 3 дугаар сарын 17-нд Эрдэнэбүрэн суманд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү барилдаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, МУ-ын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн, Буянт сумын харъяат, аймгийн Арслан Н.Батсайхан нараар манлайлуулсан хүчит 48 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Эрдэнэбүрэн сумын уугуул, аймгийн харцага Ганбаатарын Энхбилэг түрүүлж, Эрдэнэбүрэн сумын уугуул, МУ-ын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн үзүүрлэж, Буянт сумын харъяат, аймгийн Арслан Н.Батсайхан шөвгийн гуравт үлдсэн байна.  Энэхүү барилдааны  бай шагналыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, МУ-ын Харцага Түмэннасангийн Амартүвшин ивээн тэтгэсэн бол Улс, аймаг, сумын алдар цолтой ахмад бөхчүүдийн гарын бэлгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, “Цагаан сэтэрт” ХХК-ийн захирал С.Насанбаатар ивээн тэтгэж гардууллаа.
МУ-ын Харцага Түмэннасангийн Амартүвшин энэ барилдааны Түрүү бөхөд 500,000 төгрөг, үзүүр бөхөд 300,000 төгрөг, шөвгөрсөн бөхөд 150,000 төгрөгийг гардуулан өгчээ.
Барилдааны үеэр Улс, аймаг, сумын алдар цолтой ахмад 40 гаруй бөхчүүдэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, “Цагаан сэтэрт” ХХК-ийн захирал С.Насанбаатар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ