Ховд аймгийн “Насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах” Үндэсний бөхийн барилдаан боллоо.


Ховд аймгийн Насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн БТСГ-ын спортын цогцолборт амжилттай болж өнгөрлөө. 
Энэхүү барилдаанд Чандмань сумын харъяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Г.Ариунболд нараар манлайлуулсан хүчит 26 бөх тойргийн журмаар барилдлаа. 
Түрүүлсэн: Эрдэнэбүрэн сумын харъяат, аймгийн начин Цогтбазарын Заяатүшиг
Үзүүрлэсэн: Чандмань сумын харъяат, аймгийн харцага Энхболдын Эрдэнэбаяр
3- байр: Буянт сумын харъяат, аймгийн начин Цоожийн Дармаабазар
4-р байр: Дөргөн сумын харъяат, аймгийн начин Ганболдын Ариунболд
5-р байр: Чандмань сумын харъяат, залуу бөх Уламбаярын Батцоож
Уран барилдааны шагналыг Д.Цэнд-Аюуш нар тус тус эзэллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ