"Физикийн багаж тоног төхөөрөмжийн ашиглалт ба хэрэглээ" сэдэвт сургалтанд 40 багш хамрагдлаа.



Ховд аймгийн “Чадварлаг багш” дэд хөтөлбөрийн 4.1.1. Багшлах боловсон хүчний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээний судалгаа хийх гэсэн заалтын хүрээнд физикийн багш нараас хэрэгцээний судалгаа авч үзэхэд 2014-2016 оны хичээлийн жилд ирсэн лабораторын багаж, хэрэгсэлийн ашиглалтаар сургалт зохион байгуулах санал давамгай ирсэн байсан.  Иймд багш нарын саналыг үндэслэн “ФИЗИКИЙН БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРМЖИЙН АШИГЛАЛТ БА ХЭРЭГЛЭЭ” сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Лаборатори бүрэн дунд  1 дүгээр ахлах сургууль дээр МУИС-ийн багш Б.Бат-Отгон, Ховд Их сургуулийн физикийн багш нар хамтран зохион байгууллаа. Сургалтанд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 40 багш хамрагдаж дараах агуулгын хүрээнд заах арга ур чавдараа дээшлүүлжээ.




1. Хичээлийн судалгааны арга зүйд суралцах. Жаргалант сумын физикийн багш нарын хамтран зохион байгуулсан “Гэрийнхээ цахилгааны төлбөрийг тооцож сурах” сэдэвт судалгаат хичээлийг  Цаст-Алтай цогцолбор сургуулийн физикийн багш н.Туул хөтлөн явуулсан байна.
2. Хүүхдэд ээлтэй физик орчин бүрдүүлэх. 2014-2016 оны хичээлийн жилд БСШУЯ-наас нийлүүлэгдсэн физикийн багаж тоног төхөөрөмжийг сургалтанд ашиглах, кабинет тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, хүүхдэд ээлтэй физик орчин бүрдүүлэх зорилгоор Ховд их сургуулийн физикийн багш нартай хамтран 2 дахь  өдрийн сургалтыг зохион байгуулав.
3. “Электрон жаал” багажыг сургалтанд ашиглах. Сургуулиудад “ЭЖ-799”, “ЭЖ-1699” багажыг сургалтанд ашиглах чиглэлээр дадлага ажлыг хийсэн байна. Сургалтын үеэр Дөргөн, Чандмань, Эрдэнэбүрэн, Зэрэг, Мөст, Дуут, Ховд, Булган сумын сургуулиуд 20 ширхэг “ЭЖ-2008” китийг захиалан авч сургалтандаа ашигласан нь сургалтын давуу талуудын нэг байлаа. Мөн Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон Жаргалант сумын 7 сургууль, Хөгжил политехник коллежид 14 ширхэг “ЭЖ-2008” багажыг авч өгөхөөр болжээ. Сургалтанд оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авахад тус сургалт нь цаг үеэ олсон нилээд үр дүн, өгөөж сайтай сургалт болсон хэмээн дүгнэсэн байна.  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ