"Ховд лиг-2017" тэмцээн хөшгөө нээлээ.


Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "Ховд лиг-2017" тэмцээн өнөөдөр эхэллээ. Хөдөө орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын хөлбөмбөгийн спортод хандах хандлагыг нэмэгдүүлэх, Хөлбөмбөг сонирхогчид, дэмжигч хүүхэд багачууд, охид залуусын амралт чөлөөт цагийг зөв, эрүүл өнгөрүүлэх, Орон нутгийн хөлбөмбөгт клубын системийг нэвтрүүлж тогтмолжуулах, Хөлбөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд залуусын бэлтгэл сургуулилттай байх боломж бололцоог бүрдүүлж хэвшүүлэх зорилготой тус тэмцээнд нийт 7 баг оролцож байна.




Тус тэмцээний нээлтэнд аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга, аймгийн Хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбат, Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газрын мэргэжилтэн, аймгийн Хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батцэрэг, аймгийн шигшээ багийн дасгалжуулагч Н.Болор, тэмцээний шүүгч Д.Буянбат болон баг, тамирчдын төлөөллүүд оролцлоо.





Тэмцээний нээлтэн дээр МХБХ-ны 6-р их хурлын үеэр ХаХБХ-д өгсөн хөлбөмбөгийн хэрэгсэл, материал, бэлгийг Ховд аймагт ажиллаж буй МХБХ-ны Хүрхрээ 1-р лигийн "Вестэрн" ХК-ийн дасгалжуулагч Н.Болорт гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Лигийн системээр явагдах тус тэмцээн 8 сард өндөрлөнө. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ