Ховд аймгийн 1997 оны төгсөгчдийн нэрэмжит "Математикийн олимпиад" амжилттай боллоо.


Ховд аймгийн 1997 оны 10-р анги төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ойг тохиолдуулан Аймгийн Боловсрол, Соёл Урлагийн Газар, 12 жилийн 1-р сургуультай хамтран төгсөгчдийн нэрэмжит Математикийн олимпиадыг зохион байгуулж өнөөдөр дүнгээ гаргалаа. 1997 оны төгсөгчдийн нэрэмжит "Математикийн олимпиад"-ад нийт 65 сурагч оролцсоноос  10-р ангийн сурагчдаас 1-р байранд Манхан сумын сургуулийн сурагч Төмөрбаатарын Амарболд, 2-р байранд Прогресс сургуулийн сурагч Ууганбаярын Хулан, 3-р байранд Прогресс сургуулийн сурагч Энхтайвны Батгэрэл нар шалгарсан бол 11-р ангийн сурагчдаас 1-р байранд 12 жилийн 1-р сургуулийн сурагч Аюурын Бямбабаяр, 2-р байранд Прогресс сургуулийн сурагч Анхбаярын Болормаа, 3-р байранд Эрдэнэбатын Зандан-Очир нар, харин 12-р ангийн сурагчдаас 1-р байранд Цаст Алтай цогцолбор сургуулийн сурагч Гончигсүрэнгийн Батзундуй, 2-р байранд Прогресс сургуулийн сурагч Балчигийн Гантогтох, 3-р байранд 12 жилийн 7-р сургуулийн сурагч Бадамнямын Авирмэд нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, Олон улсын "Найрамдал" зусланд амрах эрхийн бичгээр шагнууллаа. Төгсөлтийнхөө 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Математикийн олимдиадыг 1997 оны төгсөгчид цаашдаа  жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ