Жумбайн Буяндалайн нэрэмжит “Домогт Байтагийн уянга” яруу найргийн наадам 11 дэхь жилдээ зохион байгуулагдлаа.



Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, “Минжит Булган” утга зохиолын нэгдлийн тэргүүн, зохиолч , яруу найрагч Жумбайн Буяндалайн нэрэмжит “Домогт Байтагийн уянга” яруу найргийн наадам  2017 оны 04-рсарын 01 ний өдөр Булган суманд зохион байгуулагдлаа. Тус наадамд Булган сумын харьяат, яруу найрагч Б.Ариунбадрах, Б.Гансүх, Т.Далайцэрэн, Д.Дэлгэрсүрэн нар Үенч сумын харьяат, яруу найрагч  М.Даваажав, Н.Тогтохсүрэн, С.Ядмаа нар Алтай сумын харьяат, яруу найрагч Ц.Төмөр-очир, Н.Ганболд, Б.Галбадрах, Ш.Бяцханхүү, Б.Амаржаргал нарын нийт 26 яруу найрагч оролцож авьяас билгээ сорин өрсөлдсөнөөс  тэргүүн байранд  яруу найрагч  Н.Тогтохбаяр, удаах  байранд  М.Даваажав, гутгаар байранд  Б.Ариунбадрах нар шалгарсан бол Б.Амаржаргал, Т.Далайцэрэн нар тусгай байранд шалгарчээ.  “Домогт Байтагийн уянга” яруу найргийн наадмыг “Минжит Булган” утга зохиолын нэгдлээс санаачлан Булган,Алтай, Үенч гэсэн алтайн өврийн 3 сумын яруу найрагчдын дунд  2006 оноос хойш өдгөө 11 дэхь жилдээ амжилттай зохион байгуулжээ.  Ирэх жилийн наадам Алтай суманд зохион байгуулагдана.



Дашрамд дурьдахад Минжит Булган” утга зохиолын нэгдлийн тэргүүн, зохиолч , яруу найрагч Жумбайн Буяндалай нь өдгөө 78 настай. Тэрээр 60 гаруй жил уран бүтээл туурвиж энэ хугацаанд 40 гаруй ном, зохиол бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, судлаач, аргазүйч  хүн юм. Ахмад зохиолчийн үйл хэргийг үр хүүхдүүд нь өвлөн үргэлжлүүлж байгаа бөгөөд хүү Б.Цогбадрах нь 2015 онд, Б.Буянбадрах нь 2016 онд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр тус тус элсэж энэ жил Дорнод аймагт зохион байгуулагдсан “Болор цом” яруу найргийн наадамд ах дүү 2 амжилттай оролцож, “Шилдэг-32”-т шалгарчээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ