“MAGIC OF THE MUSIC” олон улсын анхдугаар уралдаан Улаанбаатар хотноо болно.



“MAESTRO MUSIC SCHOOL”- ээс санаачлан Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Сонгодог Урлагийн Боловсролыг Дэмжих Академи хамтран зохион байгуулах “MAGIC OF THE MUSIC”
Улсын анхдугаар уралдааны удирдамж
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр “Maestro Music School” болон “Монголын Сонгодог Урлагийн Боловсролыг Дэмжих Академи” хамтран төгөлдөр хуур, хийл хөгжим сонирхон суралцдаг 5-16 насны хүүхэд залуусын дунд
зохион байгуулах гэж байна.
Зорилго:
Уралдааны эрхэм зорилго нь сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх, сургалтын чанар болон суралцагсдын идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх, мөн урлагаар дамжуулан зөв төлөвшсөн шинэ зууны иргэдийг бэлдэх, тэдэнд урам зориг өгөхөд оршино.
Уралдаанд оролцогчдын бүрдүүлэх материал:
- Төрсний гэрчилгээ болон түүнтэй дүйцэх бичиг баримт
- Сургуулийн тодорхойлолт
- 4х6 хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Уралдаанд тоглох программ хөтөлбөр, концертмейстрийн нэр
- Бүртгэлийн хураамж 40,000 төгрөг /Гадаадын оролцогч 40$/
Уралдаан явагдах хугацаа:
 Уралдаанд оролцох хүүхэд залуус 4-р сарын 10-аас эхлэн 5-р сарын 31-нийг дуустал “Maestro Music School”-ийн байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. /ХУД, 11-р хороо, Бэлла Виста хотхон, 600 байр, Б1-02 тоот/
 2017 оны 06-р сарын 10,11-нд Улаанбаатар хотноо явагдана.
 Уралдаан болох газрын хаягийг 10 хоногийн өмнө Maestro Music School Facebook Page дээр зарлах болно.
 Уралдаан болзолт хөтөлбөрийн дагуу 1 үе шаттайгаар явагдана.
Уралдааныг зохион байгуулах журам:
 Уралдааныг санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар “Maestro Music School”, хамтран зохион байгуулагчаар “ Монголын Сонгодог Урлагийн Боловсролыг Дэмжих Академи” ажиллана.
 Уралдаанд 5-16 насны ЕБС-д суралцаж буй төгөлдөр хуур, хийл хөгжим сонирхон суралцагч хүүхдүүд оролцоно. Мөн гадаад улсаас /БНХАУ-ЫН ӨМӨЗО, ОХУ-ын БНБурУ г.м/ оролцох хүсэлтэй хүүхдүүд оролцож болно.
 Хөгжим Бүжгийн Коллежид суралцагч мэргэжлийн хүүхдүүд оролцохгүй.
 Оролцогчид өөрийн концертмейстрийн хамт ирнэ.
 Гадаадаас ирсэн оролцогчдод хамсран хөгжимдөгч /концертмейстр/ шаардагдах тохиолдолд хамсран хөгжимдөгчөөр хангах үүргийг зохион байгуулах хороо хариуцна.
 Тайзан дээр гарах хувийн бэлтгэлийг сайтар хангаж ирнэ /Тайзны хувцас, ёсолгоо гэх мэт/ 
 Уралдаан төгөлдөр хуур хөгжмийн төрөл 4 насны ангиллаар явагдана.
 Хийл хөгжмийн төрөл 3 насны ангиллаар явагдана.
 Гадаад улсаас оролцох хөгжимчид доорхи цахим хаягаар холбогдож бүртгүүлнэ. /https://web.facebook.com Maestro Music School/
 Гадаад улсаас оролцох хөгжимчид уралдаан болохоос 3 хоногийн өмнө өөрийн биеэр ирж бүртгэлийн хураамж төлсөн байна.
 Уралдаанд оролцогч нь байр, хоол, замын болон бусад зардлыг өөрөө хариуцна.
Шагнал:
Шагналын нийт сан 10 сая төгрөг
 Гран при шагнал 1 хүүхэд
 Тусгай шагнал 1 хүүхэд
 Maestro Music School-ийн нэрэмжит шагнал 2-3 хүүхэд
Ангилал тус бүрт: 
1-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
Тоглох программ- төгөлдөр хуур хөгжим
5-7 нас 
 2 өөр шинж төрхтэй дуу /2 дуу нийлээд 3 минутаас хэтрүүлэхгүй/
8-10 нас 
1.С.Гончигсумлаа,Б.Шарав, З.Хангал, Ч.САнгидорж, С.Сансаргэрэлтэх, 
Г.Цэндорж эдгээр хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс аль нэгийг нь 
сонгож тоглоно.
2. Өөр шинж төрхтэй гадаад дуу/2 дуу нийлээд 5 минутаас хэтрүүлэхгүй/
11-13 нас 
1.С.Гончигсумлаа,Б.Шарав, З.Хангал, Ч.САнгидорж, С.Сансаргэрэлтэх, 
Г.Цэндорж эдгээр хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс аль нэгийг нь сонгож тоглоно.
2. Өөр шинж төрхтэй гадаад дуу /2 дуу нийлээд 7 минутаас хэтрүүлэхгүй/
14-16 нас
1.С.Гончигсумлаа,Б.Шарав, З.Хангал, Ч.Сангидорж, С.Сансаргэрэлтэх, Г. Цэндорж эдгээр хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс аль нэгийг нь сонгож тоглоно.
2. Өөр шинж төрхтэй гадаад дуу /2 дуу нийлээд 9 минутаас хэтрүүлэхгүй/
Тоглох программ- хийл хөгжим
7-9 нас/6 настай хүүхэд орж болно/
 2 өөр шинж төрхтэй дуу
10-12 нас 
1. Концертийн 1 анги сонголтоор,
2. Өөр шинж төрхтэй дуу /Монгол болон гадаад аль нь ч байж болно/
13-16 нас
1. Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс өөрийн сонголтоор 
2. Сонат эсвэл дуу аль нэгийг нь сонгож тоглоно.
Жич: Шаардлагатай бол дээр дурдагдсан хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс “Maestro Music School” дээр ирж хэвлүүлж авч болно.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ