Ардын боловсролын тэргүүний ажилтан Цэвгээ овогтой Баатаржавын нэрэмжит “Дүрслэх урлаг, дизайн, техник технологийн” VII дугаар олимпиад Булган суманд боллоо.



36 жил дүрслэх урлаг, технологийн багшаар ажилласан Ардын боловсролын тэргүүний ажилтан Цэвгээ овогтой   Баатаржавын нэрэмжит “Дүрслэх урлаг, дизайн, техник технологийн” VII дугаар олимпиад 2017 оны 4-р сарын 8 ны өдөр Булган суманд амжилттай зохион байгуулагджээ. Энэ уудаагийн олимпиадыг “Минжит Булган”цолцолбор сургуулийн Авъяас хөгжүүлэх секцээс зохион байгуулж, Булган өгөөж ХК-ны захирал Б.Мөнхтөр, Ц.Баатаржав агсны гэр бүл үр хүүхдүүд нь  ивээн тэтгэсэн байна.  Тус олимпиадад  Алтай, Үенч,  Мөст,  Булган сумын 12 жилийн 1 дүгээр  сургуулийн 600 гаруй сурагчид өөрсдийн хийсэн гар урлал, эсгий урлал, хайчилбар, сийлбэр, авто загвар, усан загвар, уран зураг, зураг зүй, технологи эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлүүдээр оролцон  өрсөлджээ.  Олимпиадын нэгдсэн дүнгээр Алтай сумын 12 жилийн дунд сургууль 1-р байранд, Булган сумын "Минжит Булган" цогцолбор сургууль 2-р байранд, Булган сумын 12 жилийн 1-р дунд сургууль 3-р байранд тус тус шалгарсан байна.






 


 



 
 


 
 
        


  


 

 


 
 
 
 
        


  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ