Шагайн харвааны 2017 оны Аймгийн аваргууд тодорлоо.



Шагайн харвааны 2017 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Аймгийн БТСГазар, Аймгийн Шагайн харвааны холбоотой хамтран энэ сарын 15 ны өдөр зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн Багийн харваа, Цуваа харваа гэсэн 2 төрлөөр явагдсан бөгөөд нийтдээ 4 багийн 26 тамирчин оролцож цэц мэргэнээ сорин өрсөлджээ.



Аймгийн аварга шалгаруулах тэмцээний "Багийн харваа"-нд:
Б.Нармандах ахлагчтай Санхүү банкны баг 1-р байр, Б.Пүрэвдорж ахлагчтай Алтан жолооч баг 2-р байр, М.Энхжаргал ахлагчтай Дулааны 2-р станцын баг 3-р байранд тус тус шалгарсан бол "Цуваа харваа"-нд
Дулааны 2-р станцын ажилтан М.Энхжаргал 20 сумнаас 17 онож 1-р байр, Хан Жаргалант ХХК-ны ажилтан Б.Мөнгөншагай 20 сумнаас 15 онож 2-р байр, Хувиараа бизнес эрхлэгч Д.Хатанбаатар 20 сумнаас 14 онож 3-р байр Хувиараа бизнес эрхлэгч Я.Эрдэнэхүү 20 сумнаас 13 онож 4-р байр, Ахмад харваач, спортын мастер Н.Сүхбаатар 20 сумнаас 12 онож 5-р байранд тус тус шалгарсан байна. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ