2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.





/ Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэнэ /

Хур тунадас: 25, 01-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Салхи: 29-30-нд зарим газраар 12-14 м/с, 01-нд Алтайн уулсаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: 25-27-нд шөнөдөө сэрүүхэн  Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн хононо. Бусад хугацаанд дулаарч өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ