Нийгмийн салбарын байгууллагууд "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа.



2017 онд зохион байгуулах Нээлттэй хаалганы өдрийн хуваарийн дагуу 5-р сарын 11 ний өдөр Ховд Хөгжил Политехник коллеж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг нийгмийн салбарын байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр" аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа. 
Энэ өдөр тус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан иргэдэд мэдээлэл өгч, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажилласан байна.




Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Хөгжил Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан, Жаргалант сумын засаг даргын орлогч дарга Ц.Лувсанлхамо, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Ц.Номинчимэг нарын  дарга удирдлагууд оролцлоо.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ