Ховд аймгийн Нутгийн Захиргааны зарим байгууллагын Төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар



Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
 
            Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
  
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ. 
 
Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 06 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд 09.00-12.30 хүртэл, 12.30-17.00 цаг хүртэл бүртгэнэ.
Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-ын Хуралдааны их танхимд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт өгнө.
 
Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгргийг төлсөн байна.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.    Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх); 

2.    Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.
3.    Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт; 
4.    Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
5.    “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.
6.    Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
7.    Шалгалтын үйлчилгээний төлбөр төлсөн байх
            Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/. 1990 оны 05 дугаар сарын 06 ны өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орохгүй. 
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
  
Дөрөв. Шалгалтын хуваарь:
 
            Шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагаас эхлэн доорхи байдлаар зохион байгуулна.
 
 1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/
 2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
 3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

            Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. 
 
Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг  Төрийн албаны зөвлөлийн цахим хаяг  /csc.gov.mn/, Ховд аймгийн цахим хаяг  /khovd.gov.mn/ гэсэн цахим хаягаар орж танилцах. Засаг даргын Тамгын газрын 70432506 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ