Өнөөдөр "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр"



Жил бүрийн тавдугаар сарын 19-ны өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Ингэснээр дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт өрхийн эмч нарын үүрэг, хувь нэмрийг тодотгосон чухал ач холбогдолтой юм. Энэ өдрийг Ховд аймгийн өрхийн ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд “Хөдөлгөөн ба эрүүл мэнд” сэдвийн хүрээнд аймгийн төв талбайд иргэдэд үйлчилж, үйл ажиллагаагаа сурталчилан эхлүүллээ.




Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр нар оролцож "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүлэв.




Монгол улсын хэмжээнд 230 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж байгаагаас орон нутагт 90 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүд нь нийт хүн амын 60 хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээдэг байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ