Оёдолчин мэргэжлийн ур чадвар олгох 3 сарын тэтгэлэгт сургалтанд 20 хүн хамрагдаж байна.



Тайванийн Монгол Төвдийн хороо нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур иргэдэд мэргэшил олгож, ажлын байр олоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл энэ удаа Ховд аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, О.Батнасан  нарын хүсэлтээр Ховд аймагт  оёдолчин мэргэжлийн ур чадвар олгох 3 сарын сургалтыг Тайванийн Монгол Төвдийн хорооноос санхүүжүүлэн хийхээр болж, өнөөдөр нээлтээ хийлээ.



Тэтгэлэгт сургалтанд Ховд аймгийн сумдын нийт 20 иргэн хамрагдах бөгөөд тус бүрт нь шинээр оёдлын машин олгох ба тус оёдлын машин дээрээ оёдолчны ур чадвар эзэмшихийн зэрэгцээ цаашдаа өөрийн ажлын байр, багаж болгон ашиглах боломжийг олгож байгаагаараа энэхүү сургалтын нэг чухал ач холбогдол болж байна. 





Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Тайванийн Монгол Төвдийн хорооны Монголын хэргийн хэлтсийн дарга Баатар Хай гуай өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Батнасан, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Хөгжил Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан, Футури сургалтын төвийн захирал С.Болор-Эрдэнэ  нарын албаны хүмүүс оролцож, нээлтийн туузыг хайчиллаа.  Уг сургалтыг Монгол тайваны Боловсролын дэмжих төв, Футури сургалтын төв, Ховд аймгийн Хөгжил Политехник коллежтэй хамтран явуулах юм.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ